МЭНДЧИЛГЭЭ
Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.
ДОНДҮВЛИН ХИЙД
2026-07-01. Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17.
Наран ургах шингэх: 04:57-20:55.
Үс засуулбал: Өнгө зүс доройтох муу тул цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр.
Билгийн тооллын зуны дунд хөх морь сарын хуучны 17 ны өдөр. Долоон улаан мэнгэтэй, гал суудалтай, дүвзий 19 жэдзий 20 одтой, улаан хулгана өдөр. Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага төрөн түгэхүй. Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40) болой. Хулгана, гахай жилтэй хүмүүний сүлд өдөр. Луу, бич жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Могой, морь жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хүзүү, хоолой, шагайд орших болой.
Энэ өдөр эдийн тэнгэр тахиулах, гэр барих, хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, эе эвээ ололцох, анд нөхөр бололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, төрийн яаманд бичиг барих, замд гарах, худалдаа хийх, шинэ хувцас өмсөх зэрэг үйлд сайн.
Гал тахиулах, малын зан үйл хийх, морь уралдуулах, мэргэ, төлгө тавих, хэншүү гаргах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
Холбоо